Дундад зууны археологийн судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан, PhD У.Эрдэнэбат 2010 оны 2-р сарын 01-нд Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны "Жуух бичиг"-р шагнагдажээ.
Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор У.Эрдэнэбат, доктор Ч.Амартүвшин нар "Дугуй Цахирын хадны оршуулга (X-XII зуун)" хэмээх шинэ бүтээл туурвисан байна.
Археологийн хүрээлэнгийн Хүннү судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан Ч.Ерөөл-Эрдэнэ МУИС-д 2010 оны 1-р сарын 22-нд "Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалын судалгаа" сэдвээр PhD амжилттай хамгааллаа.
Дундад зууны археологийн судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан, PhD У.Эрдэнэбат "Дундад зууны Монгол оронд загалмайтны шашны урсгал нэвтэрч байсан товч түүхээс" хэмээх шинэ бүтээл туурвисан байна.
2009 оны 12-р сарын 07-ны өдөр Дундад зууны үеийн судалгааны секторын эрхлэгч, доктор А.Энхтөр болон Хүрэл, төмрийн түрүү үеийн судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Эрдэнэ-Очир нар Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны "Жуух бичиг"-ээр шагнагдсан байна.
Археологийн хүрээлэнгийн Дундад зууны үеийн судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан У.Эрдэнэбат ХБНГУ-ын Боннын Их сургуульд 2009 оны 11-р сарын 11-нд Монголын дундад зууны үеийн археологийн судалгаагаар PhD амжилттай хамгаалсан байна.
Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас жил бүр шалгаруулдаг эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн уралдаанд тус хүрээлэнгээс Монгол Алтай судлалын хүрээлэнтэй хамтран нийтлүүлсэн Ц.Төрбат, Д.Баяр, Д.Цэвээндорж, Ц.Баттулга, Н.Баярхүү, Т.Идэрхангай, П.-Х.Жискар нарын"Монгол Алтайн археологийн дурсгалууд-1: Баян-Өлгий аймаг" бүтээл 3-р байранд шалгарлаа.
















